m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 00:57
321
Туфль ба дур тачаал

Эмэгтэй хүний хувцасны салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь гутал билээ. Хэдэн зуун жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хөөрхөн хөл төрөл бүрийн гутал дамжжээ. Гутал нь эрэгтэй эмэгтэй ялгаагүй алинд ч чухал болох нь мэдээж хэрэг.Туфль бол сонгон өмсөж байгаа эмэгтэй хүний тухай эрэгтэйчүүдэд ихээхэн мэдээлэл өгдөг нээлттэй ном юм. Иймд өмссөн туфлээр нь тухайн бүсгүй ямар зан ааштай, ямар сонирхол, хэр тачаалтай болохыг “уншиж” болно. Үүнд:

-Өндөр өсгийтэй гутлыг богино банзал юм уу, богино өмдтэй хослуулсан эмэгтэй бол амар “ялагдах” бүсгүй биш ээ. Гаднах чөлөөт төрх байдал нь тачаал ихтэйгээс гадна шантрамтгай хүн болохыг нь гэрчилнэ. Зоримог гадаад байдлаараа дотоод хөшүүн хүлцэнгүй, “бүсгүй хүний жаргалыг хүлээдэг” байдлаа “нууж” байгаа хэлбэр ажээ.

-Өсгийгүй, зөөлөн ултай, энгийн ч гоё туфль өмссөн эмэгтэй бол шийдвэрлэх алхам хийхдээ санаа зовохгүй, хөдөлгөөн, сээтэн хаялт болгоноороо өвөрмөц дүр төрхөө илчилнэ. Илэн далангүй харц нь “амьдралын баяр баясгалан”-г эдлэх дийлдэшгүй хүсэл бөгөөд тийм бүсгүйд олон харчуулын дотроос сонгогдвол эр хүн аз таарлаа гэж баярлах ёстой. Мөн чанараараа бие барих дургүй бүсгүйтэй учрах сайхан ч эр хүн өөрийгөө өөд татах хэцүү асуудалтай тулгарна.

-Намхан өсгийтэй, чамин гоё жижигхэн туфлийг ялдам даруу төлөв бүсгүйчүүд өмсөнө.Гадна дүр төрх нь ганган ч бодитой сэтгэнэ, гайхам эелдэг, мэдрэмжтэй, бүхнийг ойлгодог ч чанга ааш зантай бүсгүй байна.

 -Зөөлөн ултай, элдэв чимэглэлтэй туфль өмссөн бүсгүй нь хотын амьдралд их зохицоно. Ийм бүсгүйчүүд эрчүүдээс илүү чөлөөтэй байдлыг эрхэмлэнэ, сээтэн хаяж байгаа эрчүүдийн мөн чанарыг ончтой мэдрэнэ, харц мөргөлдөхөд л эр хүний санаа бодлыг тайлан уншина. Илүү дутуу үг хэрэггүй, эр хүний “бодол хүслийг” дор нь ойлгоно. Тийм бүсгүйд таалагдаж сэтгэлийг нь татаж чадвал хамт байхад их тааламжтай байна.

-Өндөр нарийхан өсгийтэй туфль өмсдөг бүсгүйчүүлд бусад эмэгтэйчүүд нь эрчүүдийн шохоорхолыг татаж булааж авч магадгүй гэж эмээж тэдэнд их атаархана. Тийм бүсгүйг эргүүлбэл эр хүн гутал авахад их мөнгө зарах болно гэдгээ ойлгох ёстой, тэрчилэн хардаж дотроо зовж шаналж байгаагаа ил гаргахгүй, тайвуун байх тэвчээр хэрэгтэй, өөрийгөө нарийхан өсгийний дор ямагт дараастай байх болно гэдгээ мэдрэх хэрэгтэй.