m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.03 08:44
57
Тэквондоч М.Түмэнбаяр хүрэл медаль хүртэв

Жүдогийн 54 кг-д хүч сорьж буй “Арслан” клубийн тамирчин М.Түмэнбаяр Кувейт, Палестиний өрсөлдөгчөө дараалан ялж, медалийн болзол хангаад байсан. Манай тамирчин мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин 2013 оны дэлхийн аварга Ким Тае Хунтай тулалдаж, 19:4-өөр ялагдсанаар хүрэл медаль дээр буулаа. Түмэнбаярын хувьд Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны тэквондоч болж түүхэнд үлдсэн байна. Монголчууд өмнө нь тивийн "олимп"-оос чөлөөт болон сонгомол бөх, буудлага, жүдо, бокс, хөнгөн атлетик, дугуй, үшү гэсэн долоон төрлөөр медаль авч байсан билээ. 

Түмэнбаяр Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны тэквондоч боллоо