m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 01:32
29
Дунд голын гүүрийг долдугаар сарын 10-нд нээнэ

Ажилчны гудамжны Дунд голын доод гүүр буюу Гурвалжингийн гүүрээс урагш метр 275 метр зайд байрлах гүүрийг шинэчлэх, шинээр хос гүүр болгох барилгын ажлыг "ЗМЗ" ХХК өнгөрсөн оны долдугаар сарын 10-наас жилийн хугацаатай гүйцэтгэхээр Нийслэлийн Авто замын газартай  гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.  2013 онд шинэ гүүрийг барьж гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн. Харин хуучин 64.85 уртааш метр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхээр хөдөлгөөн хаагаад байгаа. Иймд шинэ гүүрээр долдугаар сарын 10-ныг хүртэл тээврийн хэрэгсэл зорчуулахаар төлөвлөжээ.