m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 01:38
38
“Эрүүл мэдийн нэгдсэн экспо-2014” үзэсгэлэн нээлтээ хийнэ

 “Эрүүл мэдийн нэгдсэн экспо-2014” үзэсгэлэн өнөөдөр гарна. Энэхүү үзэсгэлэнд Монголд нэртэй хувийн эмнэлгүүд, эрүүл мэндийн тоног төхөөрөмж импортлогчид, эм үйлдвэрлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагууд, гоо сайхны бүтээгдэхүүн-үйлчилгээ үзүүлэгчид, мэргэжлийн зөвлөгөө өгөх болон  чийрэгжүүлэх төвүүд, бусад холбогдох байгууллагууд өөр өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах юм байна. Үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоог хамгийн хямдаар үзүүлж, зөвшөөрөгдсөн эм бэлдмэлийн худалдааг бөөний үнээр явуулах, тус салбарын үйл ажиллагаатай холбоотой хэлэлцүүлэг явагдах аж. Тус үзэсгэлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын үзэсгэлэнгийн танхим гурван өдрийн турш болох юм байна. Тус үзэсгэлэн гурван өдөр зохион байгуулагдана.