m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 02:02
31
ГССҮТ-ийн даргаар З.Мэндсайханыг томиллоо

ЭМЯ-нд ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт өчигдөр болсон. Тэгвэл тус төвийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайхан томилогдсон гэнэ. Захирлын албан тушаалд Хавдар судлалын үндэсний төв, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан, гавьяат эмч, анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайхан нар нэрээ дэвшүүлсэн юм. Тус албан тушаалд өрсөлдөх хүмүүст энэ удаа анагаах ухааны боловсролтой, эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шалгуур тавьсан. Тус шалгуурыг уламжлалт анагаах ухааны эмч З.Мэндсайхан хангажээ.