m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 02:27
99
Ким Чен Ун өвөөгөө дуурайжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны зурагнуудаас нэгэн нийтлэг зүйл ажиглагдсан нь түүнийг дагаж яваа хэн боловч үзэг цаас барьсан байгааг Шеффелд их сургуулийн Солонгос судлаач Жэймс Грэйсон ажиглажээ. Түүнийг дагаж яваа хүмүүс сэтгүүлч биш, харин Засгийн газрын албаныхан, намын гишүүд, цэрэг зэрэг албан тушаалтнууд байгаа хэрнээ байнга бичиг цаас авч явдаг байна. Судлаач Жэймс Грэйсон “Энэ зүйлийг тэрбээр 1950-аад оны үед агуу удирдагч байсан өвөө Ким Ир Сенээс дуурайсан. Тэрбээр агуу удирдагчийн дүр үзүүлэх гэж ингэж байна” хэмээн тайлбарлалаа. Түүний аав, өвөө нар улсыг тодорхой хугацааны турш захирч байсан удирдагч хүмүүс байдаг билээ.

Мөн Грэйсон үргэлжлүүлэн “Хойд Солонгост ухаалаг гар утас, таб нэвтэрсэн ч гэсэн хүмүүсийг үзэг цаастай нөхөрлүүлж байгаа нь инээд хүрмээр. Ким Чен Ун өөрийн доод албан тушаалтнууддаа хэлсэн үг бүрийг нь анхааралтай бичиж авахыг даалгавар болгодог. Хэрвээ тэгэхгүй бол тэд ч шийтгүүлнэ гэхээс айдаг. Үнэн хэрэгтээ албадууд нь ингэж бичих дургүй” талаар олж мэджээ.

Түүний өвөө Ким Ир Сен:

Г.Төгөлдөр