m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 02:46
84
518.5 тэрбум төгрөгийн дахин санхүүжилт хийжээ

Энэ сарын 22-ны байдлаар 845.9 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ипотекийн зээл авагчдаас ирсэн байна.

Үүнээс банкууд 18162 зээлдэгчийн нийт 518.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18300 иргэнд 1023.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.