m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 02:55
33
Х.Тэмүүжин сайдыг огцруулах нь зөв үү, буруу юу

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралддаж УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл энэ асуудалд иргэдийн байр суурь ямар байгааг тодрууллаа.

Хууль зүйн  сайд Х.Тэмүүжинг огцруулах нь зөв үү, буруу юу. Иргэн хүний хувьд та юу гэж бодож байна вэ?

Баянхонгор аймгийн иргэн С.Энхтөр

Ах нь хөдөөнөөс ирсэн хүн болохоор сайн мэдэхгүй байна аа. Гэхдээ Х.Тэмүүжин сайд салбартаа юм хийсэн үү гэвэл хийсэн хийсэн.

 

 

Иргэн М.Баярсайхан

Уг нь сайдаараа байж л байвал дээр юм шиг санагдаж байна. Зөв юм яриад, зөв юм хийгээд л байгаа хүн. Тэгээд ч энэ дээгүүрх улсууд чинь нэг юм хийх гэж байгаагаа нухаад л байдаг ш дээ.

 

Өндөр настан С.Жамц

Энэ талаар сонссон. Олон л шалтаг тавиад байгаа юм шиг байна лээ. Их хурлын гишүүд өөрсдөө ярьж байгаад үнэн зөвийг нь тунгаах байлгүй дээ. Миний хувьд Х.Тэмүүжин сайд чинь хууль зүйн шинэчлэл гээд юм хийгээд байгаа л юм шиг харагддаг шүү дээ. Түүнийг нь дэмжигчид байгаа юм шиг байгаа юм бас зарим эсэргүүцээд байгаа нөхдүүд ч байх шиг л байна. Ямар ч байсан юу болохыг харж л байя даа.

Баянгол дүүргийн иргэн С.Ренчинбадам

Сайн мэдэхгүй байна аа. Энэ талаар мэдээнээс харж л байсан. Х.Тэмүүжин сайдын хувьд хийсэн зүйлүүд бас байгаа шүү дээ. Тэр талаас нь харвал ард иргэдээс тодорхой хэмжээний үнэлгээ авсан л байгаа. Миний хувьд ч хийсэн зүйлийг нь дэмжиж явдаг. Огцруулахгүй байх өө.

 

 

Өндөр настан Н.Цэгмид

Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Үйл ажиллагааг нь сайн мэдэхгүй юм чинь. Огцруулсан ч яахав дээ.

 

 

 

 

 

Баянгол дүүргийн иргэн Н.Алтанбагана

Ямар утгаар, ямар үндэслэлээр ард түмэн татгалзаж байгааг мэдэх юм алга. Миний бодлоор иймэрхүү юм хийж байгаа залуу хүмүүс уг нь  байж байсан нь л дээр санагдаж байна.

 

 

 

Баянгол дүүргийн иргэн н.Сүхээ

Энэ талаар сонссон. Уг нь нэлээд юм хийгээд л байгаа хүн шиг санагддаг ш дээ. Гэхдээ бусад гишүүд нь огцруулна л гээд байх юм ойлгох юм алга.

 

 

Гэрэл зургийг П.Цанжид