m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.06 09:34
35
Верон “Эстудиантес”-ийн ерөнхийлөгч болжээ

“Манчестер Юнайтед”, “Интер” багуудад амжилттай тоглож явсан аргентин хөлбөмбөгч Хуан Себастьян Верон нутгийн “Эстудиантес” багийн ерөнхийлөгч болсон тухай “GianlucaDiMarzio.com” мэдээллээ. Тэрбээр 1994 онд энэ багаас хөлбөмбөгчний замналаа эхэлж, 2014 онд мөн л энэ багтаа зодог тайлсан юм. “Надад итгэл хүлээлгэсэн бүх хүнд талархлаа илэрхийлье. “Эстудиантес”-ийг хамгийн шилдэг болгохын төлөө хичээх болно” хэмээн Верон ярьжээ.