m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 03:11
61
Луйс Суарес "Bad boy Rock star" болов

 

Английн Примьер лигт 30 гоол оруулан Ливерпүүл клубтээ Аваргын цом бэлэглэхээр тэмүүлж буй Л.Суарес рок од болжээ. Тэрээр "Пепси" компаний шинэ сурталчилгаанд тоглосон байна. Л.Суарес энэхүү сурталчилгаанд рок одын дүрд хувирч, "BAD BOY" имижийг бүрдүүлсэн гэнэ. Түүний өмссөн рок хувцас нь шилдэг довтлогчид тун их зохисон ба Англид нэдээдгүй шуугиан тарьж байгаа юм. Энэ амралтын өдрүүдээр Лондоны Челситэй шийдвэрлэх тоглолт хийх тэрээр  "Баян" багуудыг хожиж, Примьер лигт түрүүлж чадна гэдэгтэй итгэлтэй байна. Тэрээр хэлэхдээ " Бид Примьер лигт түрүүлж, баян багуудын ноёрхолыг нурааж чадна гэдэгтээ итгэлтэй байна.  Манай баг өнгөрсөн зун наймаанд бага мөнгө зарцуулсан. Бидний бүрэлдэхүүнийг харвал бусад мөнгөтэй багуудынх шиг биш шүү дээ. Манчестэр Юнайтед, Чэлси, Манчестер Сити гээд том хөрөнгө оруулалт багтаа хийдэг багуудтай өрсөлдөж цом өргөх нь итгэмээргүй гайхамшиг байх болно" гэжээ.