m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.06 10:17
49
Цагдаа буудаж хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноожээ

Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн аминд хүрсэн Х.Хапаар нарын хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцжээ.

Шүүгчид Х.Хапаарт 25 жил, Х.Сапаргалий, Х.Сайгаш нарт хоёр жилийн ял оноож тэнсэн харгалзсан байна. Уг хэргийг өнгөрсөн зуравдугаар сард шүүж Х.Хапаарт 23 жилийн ял оноосон ч давж заалдсан аж. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа инхүү шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн дурсвал Х.Хапаар гэгч нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-3-нд  шилжих шөнө насанд хүрээгүй Х.Сапаргалий, Х.Сайгаш нартай  урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахай сэдэлтээр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Отгонжаргалын агуулах саванд нэвтэрч Дорбинк, Тоз-8,  Лос Чех 7.64 маркийн буунуудыг хулгайлсан. Улмаар Х.Сапаргалий, Х.Сайгаш нарыг мэдээгүй байхад хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа албан үүргээ биелүүлж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан  гэмт хэрэг үйлдсэн юм.

Шүүгчид Х.Хапаарт 25 жил, Х.Сапаргалий, Х.Сайгаш нарт хоёр жилийн ял оноож тэнсэн харгалзсан байна.