m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 03:11
61
Барак Обама өнөөдөр Өмнөд Солонгост айчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Азийн айлчлалаа эхлээд буй. Тэрбээр Японд хийж буй айлчлалаа дуусгаад өнөөдөр Өмнөд Солонгост очино. Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгост живсэн хөлөг онгоц, Хойд Солонгос цөмийн туршилт хийж буй талаар болоод бусад зүйлсийн талаар ярилцах гэнэ. Харин 300 гаруй хүн нас бараад буй энэ нөхцөл байдалд түүнийг хэрхэн яаж эмгэнэлээ илэрхийлэх бол гэдгийг Өмнөд Солонгосчууд сонирхож байна.

Тэрбээр өчигдөр Японд Хойд Солонгосын талаар ойрын жилдээ Дундад Азийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хариуцлагагүй үйлдэл гаргасан хэвээр байна гэдгийг хэлсэн бөгөөд Хойд Солонгосыг дэмжин турхирч буй Хятадыг буруутгасан юм. Обама энэхүү айлчлалаараа ирэх 2015 онд АНУ-аас үйл ажиллагааны удирдлага буюу “OPCON” –ыг авчирч Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг хангахаар төлөвлөж буйгаа хэлэх гэнэ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ саяхан Хятадын төрийн тэргүүн Си Жинпинд хандан Хойд Солонгосыг цөмийн зэвсэг туршихыг нь болиулах талаар ятгаж өгөөч хэмээн тусламж хүссэн боловч Си Жинпинь тоймтой хариу өгөөгүй билээ. Барак Обама Японы Токио хотоос нисч Сөүл хотод очих бөгөөд тус хот нь Ерөнхийлөгч Барак Обамагийн хамгийн их зочилсон хот болж буй гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Азийн орнуудаар айлчлал хийж байгаатай холбогдуулан Хойд Солонгос улс уламжлалт сүрдүүлгээ эхлэж байна. Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын баруун эрэг орчимд Хойд Солонгосын харуулын хоёр усан онгоц ирсэн байгаа гэнэ. Тэрхүү онгоцнууд Хойд Солонгосын заагаас нэг далайн мил нааш гарч ирэн хоёр ч удаа буудсан байна.

Г.Төгөлдөр