m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 03:28
78
"Барилга 2014" үзэсгэлэн яармаг өнөөдөр эхэлж байна

Дэлхий нийтийн чиг хандлагыг  тусган авч “Барилга экспо 2014” үзэсгэлэн яармаг “Ногоон барилга бидний ирээдүй” уриатайгаар өнөөдөр нээлтээ хийж байна. Гадаад, дотоодын 200 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэх энэхүү үзэсгэлэнгийн эхний хэсэг болох “Барилгын материал, Дэвшилтэд технологийн үзэсгэлэн” 4-р сарын 25-27-ны өдөр болох бол  хоёр дахь хэсэг “Орон сууц, Хаус дизайны үзэсгэлэн” 5-р сарын 02-04-ний өдөр “Мишээл экспо” төвд үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн эхний хэсэг “Барилгын материал, Дэвшилтэд технологи” үзэсгэлэн. Үндэсний үйлдвэрлэгчид болоод дэлхийн шилдэг брендийн эрчим хүчний хэмнэлтэй хаалга, цонх, цахилгаан сантехник, дулаалгын материал, төмөр хийц, тоног төхөөрөмж, механизм, агааржуулалт гэх мэт сүүлийн үед ногоон барилгад ашиглагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг үзүүлнэ. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд зориулсан хямдрал урамшуулал, зөвлөгөө, уулзалтыг зохион байгуулах бөгөөд сонирхсон хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үзэсгэлэнд Япон, Солонгос, Орос, Америк, Турк, Хятад, Герман, Финланд, Итали, Швецарь зэрэг дэлхийн 10 гаруй орны тэргүүлэгч компаниуд,  Монгол улсын Үндэсний шилдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд зэрэг нийтдээ 250 гаруй байгууллага оролцож өөрсдийн дэвшилтэт техник технологи, шинэлэг барилгын материал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас гадна  иргэдэд зориулсан хямдрал урамшуулалтай худалдаа, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг зохион байгуулах юм.

“Барилга экспо-2014” олон улсын  барилгын  үзэсгэлэн яармагийн хоёр дахь хэсэг “Орон сууц, Хаус дизайны үзэсгэлэн” нийслэл хотод захиалга авч буй 60 гаруй хотхон, хороололтой танилцаж, 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангах бөгөөд “Жигүүр гранд”, “Макс өргөө”, “Номин”  зэрэг 100 гаруй барилгын компани оролцох юм.