m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 03:56
75
ОХУ-аас 15 шинэ вагон ирнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам 15 шинэ вагонтой болох талаар жиргэсэн байна. Мөн Толгойт-УБ-Амгалан чиглэлд төмөр замаар хүн тээвэрлэхээр болсон билээ. Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаа удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг явуулах боломжтой гэсэн. Тэгвэл нийслэл хотод зорчих "Railbus"-ын зургийг мөн тавьсан байна.