m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.07 04:44
77
Месси, Роналдугийн баг тоглоно

Месситэй Аргентин, Криштиану Роналдутай Португал арваннэгдүгээр сард "Уэмбли"-д нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Хоёр баг гурван жилийн өмнө Женевт нөхөрсөг тоглолт хийхэд "Альбиселесте" Ди Мария, Месси нарын гоолоор 2:1-ээр хожиж байв. Харин "Европын бразилчууд"-аас нэр төрийн бөмбөгийг багийн ахлагч Роналду нь оруулсан түүхтэй. Ер нь хоёр баг түүхэндээ долоон удаа тоглоход Аргентин тав, Португал нэг хожиж, нэг удаа тэнцэж байжээ.

Хоёр багийн сүүлийн тоглолт. Женев (Швейцарь). 2011.02.19