m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 03:58
62
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад ажиллажээ

Өвөрхангай аймгийн прокуророор ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын хэсэг   аймгийн баруун бүсийн таван суманд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаад иржээ. Ажлын хэсэгт цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон  хууль зүйн хэлтсийн ажилтнууд оролцсон байна.

Уг ажлын хүрээнд прокурорын байгууллагийн бүтэц, чиг үүрэг, 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, тухайн сумдад гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгчээ.

Мөн сумдад ажиллаж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалган зааварчилжээ.