m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 03:59
98
Мемфист "Аянга" ниргэхээ больжээ

 

Дэлхийн хүчирхэг лиг NBA-гийн плей-оффын тулаанууд сенсацаар дүүрэн явагдсаар байна. Өнөөдөр Мемфис хотын "Fed Ex Forum" ордонд болсон тоглолт 98:95 харьцаатай өндөрлөж Гризли баавгайнууд цувралыг тэргүүлж эхэллээ. Охлахома хотын "Аянга" болсон хоёр залуу хичнээн цахилаад ч нэмэр болсонгүй. Багийн бусад гишүүд тэдэнд тус болоогүй бөгөөд Р.Уэстбруук, К.Дюрант нар тус бүр 30 оноо авсан боловч энэ нь хангалтгүй байлаа. Гризли баавгайнууд өнөөдөр тэгш тоглолт үзүүлж, Тандерийн довтолгоог олон тасалдуулж байлаа. Тэдний дасгалжуулагч Дэйв Жоргер багийнхаа хамгаалалтыг сайжруулан, "Аянганууд"-ын гол тоглогчдыг ганцаардуулж, багийн тоглолтыг нь нураах тактик барьж буй бололтой. Мемфис эхний гурван үед Охлахомагаас байнга илүү оноо авсан ба дөрөв дэхь үед тун муу тоглож /85-85 / тэнцсэн юм. Тэд шийдвэрлэх үед 14 оноо аван, 24-ийг алдсан байна. Ингээд цаг сунгахад Мемфисийн сэлгээний тоглогчид илүү байж 13 оноо аван багтаа тэргүүлэл авчрав. Мемфисээс М.Конли 20 оноогоор багаа тэрггүлжээ. Дараагийн тоглолт Мемфист болно.