m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 04:47
103
Микрочид жагссаар байна

Нийслэлийн тээврийн газраас Их тойруугийн чиглэлд үйлчилгээ эрхэлж байгаа микро автобусны чиглэлийг хоригложээ. Энэхүү шийдвэрийг микро автобусны үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэн жагсаж байна. Тэдний хэлж буйгаар Нийслэлийн тэврийн газраас шинээр өгсөн төлөвлөлт ямар ч ашиггүй төдийгүй энэхүү захирамж, тушаал нь микро автобусны үйлчилгээ эрхлэгчдийг шахан зайлуулах төлөвлөгөө хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. 

Нийслэлийн тээврийн газраас бага багтаамжийн автобусны чиглэлийн давхцал ихтэй, хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэж байгаа гол гудамж, замууд болох “Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурыг гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэл”-ийн замуудад бага багтаамжийн автобусны чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарласан нэмэлт өөрчлөлт хийж энэ сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн нь ийнхүү микрочдыг жагсахад хүргээд байгаа юм.