m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 04:48
122
Ким Юу На болон жүжигчид Севол хөлгийн осолд тусламж үзүүлжээ

Өмнөд Солонгосын 476 хүнтэй хөлөг живж олон хүн нас бараад буйн улмаас улс орны энтертайнмет үйл ажиллагаа явуулдаг салбарууд тэдэнд эмгэнэл илэрхийлэн түр хаагдаад байгаа гэнэ. Тухайлбал, дуучин Ли Жун ирэх тавдугаар сарын 17, 18-нд болох байсан тоглолтоо хойшлуулсан байна. Мөн EXO, Block B, Infinite зэрэг хамтлагууд, Lena Park, Kim Jin-ho, G-Na, Junggigo, T-ara хамтлагийн гишүүн Жи Ён зэрэг уран бүтээлчид шинэ уран бүтээлээ олонд дэлгэхээ түр азнаад байгаа аж.

Түүнчлэн алдартнууд нь хандив өргөжээ. Өнгөрсөн өвөл Оросын Сочи хотноо болсон олимпийн мөнгөн медальт тамирчин Ким Юу На НҮБ-ын Хүүхдийн санд 100 сая вон хандивлажээ. Жүжигчин Ха Жи Вон Хүүхдийн санд сая вон, Жун Иль Ву Өмнөд Солонгосын гамшгийн халамж үйлчилгээний хороонд хувиасаа 30 сая вон, Ким Бо Сум 10 сая вон, Сон Сын Хён Улаан загалмай нийгэмлэгт 100 сая вон, Жо Ван буяны байгууллагад 10 сая вон ту тус хандивласан байна. Мөн жүжигчин Кан Дон Вон, Юу Ах Ин, Сон Хе Кё нар Жиндо арал руу бараа материал илгээжээ.  Эдгээр жүжигчид ийнхүү эд материал, мөнгөний тусламж үзүүлэхээс гадна эмгэнэлээ илэрхийлж, зарим нь ослын газар очсон байна.

Г.Төгөлдөр