m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 04:54
43
Нар үзэхгүй гэж гарын үсгээ зур

Манай барилгын компаниудын заль, бусдыг  мөлжих ажиллагаа өдгөө бүр гаргуундаа гарчээ. Гадна орчиндоо ямар ч зай талбайгүй дөрвөн талаасаа барилгаар хашуулсан орон сууц барьчихаад түүнийг нь  худалдан авах гэсэн иргэдийг “Нар үзэхгүй байгаадаа  гомдолгүй” гэж гарын үсэг зур гэх болсон  байна. Иргэд яадаг  байсан ч  дөрвөн хананы дунд орох минь  гээд өнөөх гэрээн дээр нь гарын үсгээ зураад л явуулж байна. Бодохоос эвгүй байгаа биз. Ямар шорон гянданд орох гэж байгаа гэмт хэрэгтэн биш дээ. Хамгийн аймаар нь яагаад ингэж бөөр бөөрөөрөө  наалдсан барилгуудад зөвшөөрөл  өгөөд байдаг тухай манай сурвалжлагч хотын захиргааныхнаас асууж.  Гэтэл “Угаасаа л  өгдөг, өгсөөр л байгаа” гэж хариулжээ. Хэлэх үг ч  олдохгүй.

Ийм л учраас  барилгын  компанийнхан иргэдийн эрэлтэд дөрөөлөн захиалагчдаа  нохой мэт  үзсээр байдаг бололтой. Дээрээс нь албан тушаалтнуудад  авлига өгчихдөг  болохоор  иргэдийг хөлөө  хүрэх газраа заргалд гэж хөөгөөд  явуулдаг байх  нь. Бүр ноцтой  нэг зүйл бий. Тэд орон сууц захиалсан иргэнтэй гэрээ  байгуулахдаа хэрэв зээл бүтэхгүй болж байраа  авч чадахгүйд хүрвэл  урьдчилгаа төлбөрийнх нь 20 хувийг суутгаж авна гэсэн  заалт оруулдаг ажээ. Үүнийг хүлээн зөвшөөр, зөвшөөрөхгүй бол боль гээд л гэдийж  сууна. Үүнийг улайм цайм дээрэм гэхээс өөр юу гэх вэ. О.Магнай дарга үүнд анхаарлаа хандуулна байгаа.