m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:00
116
Долоон байршилд автомашины газар доорхи зогсоол барина

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг буурлуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн тохижилт бүхий автомашины газар доорхи зогсоолыг барихаар төлөвлөжээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/322 дугаар захирамжаар  автомашины газар доорхи зогсоолын газрын байршлыг баталсан байна. Эхний ээлжинд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 15, 17 дугаар хороо, Хан-Уул дүүргийн II хороо, Баянзүрх дүүргийн 7, 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэсвгэрт газар доорхи зогсоол барихаар болжээ.

Хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий автомашины газар доорхи зогсоолын байршил: