m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:03
29
Атлантагийн Харцагууд Индианаг плей-оффоос хасах уу

 

Дэлхийн хүчирхэг лиг NBA-гийн плей-оффын эхний шатны цувралын гурав дахь тоглолтууд өнөөдөр эхэллээ. Энэ өдөр өрнөд бүсээс хоёроор гарсан Охлахома хожигдож шуугиан тарьсан бол дорнод бүсийн тэргүүн баг  “Индиана Пейсэрс" Атланта хотын " Philips Arena" ордонд талбайн эздэд 98:85 ялагдан шоконд оров. Энэ өдөр "Харцагууд" гурвын шугамнаас гайхалтай шидэн ихэнх оноогоо түүжээ. Ф.Милсапп болон Ж.Теаги , мэргэн бууч К.Корвер нар үнэхээр сайн тоглон багаа ялалтанд хүргэсэн байна. Тоглолтын  эхний хагаст хоёр баг тэнцүү /49:48/ тоглосон ба сүүлийн хагаст Атлантагийн мэргэн буудалт эхэлсэн юм. Сүүлийн хоёр үед талбайн эзэд гайхалтай байж шилдэг багийг 85:98-аар буулган авч, цувралын харьцааг 2:1 болголоо. Атлантагийн талбайд “Харцагууд”-аас Ж.Теаги 22 оноо, 10 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж дабль хийсэн бол Ф.Милсапп 14 оноо цуглуулан, 14 удаа самбараас бөмбөг шүүрчээ. Харин “Индиана”-гаас Л.Стефенсон 21 оноо, 13 самбар авсан ба П.Жорж 12 оноо авсан байна. Энэ багт Р.Хибберт сайн тоглохгүй байгаа нь багт хүндээр тусч байгаа гэж Индианагийн дасгалжуулагч Ф.Вогел тоглолтын дараа хэлжээ. Энэ жилийн плей-офф тун сонирхолтой эхэлж байгаа ба шилдэг багууд цуврал тоглолтуудад хожигдон ,дараагийн шатны тоглолтонд ямар баг шалгарах нь оньсого мэт болгож байна.