m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:18
171
Хилчид орон даяар эрэн сурвалжилж байсан оргодлыг баривчилжээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Т.Баттулга нь онц ноцтой гэмт хэрэг үйлдээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас улсын хил давах гэж байсныг Хилийн тагнуулын албанд ирсэн мэдээллийн дагуу хилчид хилийн бүсэд саатуулсан байна.

Т.Баттулга нь гэмт хэрэг үйлдэн найман жилийн ял сонсоод үүнээс дөрвөн жилийн ялыг биеэр эдлэн улмаар өршөөлөөр суллагдаад байхдаа ахин онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байна. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт тэрээр мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа оргон зайлсан учир орон даяар эрэн сурвалжлагдаж байсан юм. Уг этгээдийг хилчид Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас улсын хил давахаар төлөвлөж байхад нь саатуулж аймгийн Цагдаагийн газарт хуяглан хүргэж, хүлээлгэн өгчээ.