m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:22
121
Шарын голын Дулааны станц шинэ зуухаа угсарч дуусчээ

Дархан-Уул аймгийн Шар гол сумыг халаалт, халуун ус, цэвэр усаар хангаж ажилладаг “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн хоёр зуух 7.2 гкал дулааны ачаалалтай ажиллаж байна. Мөн 7 мВт-н хүчин чадалтай нэг зуух бэлтгэлд, гадна агаарын температур өдөртөө 120С, шөнөдөө 30С-тай, температурын графикаар горимоо мөрдөж сумын нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, цэвэр усаар хангаж бохир усыг татан зайлуулан ажилладаг.

Эрдэнэт хотод болсон Хангайн бүсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд болон дотоод хяналтын ажилтны бүсчилсэн сургалтад  ХАБЭА-н зөвлөлийн таван гишүүн оролцоод иржээ. Улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зуухны шинэчлэлийн ажлын гүйцэтгэгч ”Solar power internional” ХХК К6 зуухны угсралтын ажлыг дуусгаж туршилтын 72 цагийн галлагааг амжилтай хийлээ гэж тус компанийн гүйцэтгэх захирал С.Чинбат ярьсан байна.