m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:38
63
Танзани улсын Ерөнхийлөгчид дэлхийн удирдагчид баяр хүргэлээ

Одоогийн Танзани улс нь 1880-1919 онд Герман, 1919-1961 онд Их Британийн мэдэлд байсан байна. 1964 онд Британийн эзэнт улс дээрхи нэр бүхий хоёр колони нэгдэж, Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ нэрээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болгон өөрчилжээ. Тус улс ердөө 50 жилийн түүхтэй бөгөөд маргааш Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсны 50 жилийн ой тохиож байгаа гэнэ.

Энэ үйл явдлыг тохиолдуулан дэлхийн нөлөө бүхий удирдагчид Танзанийн Ерөнхийлөгч Жакая Кикветед баярын мэнд хүргээд эхэлжээ. Үүнд Ромын Пап лам Францис, Герман, Франц, Ирланд, Энэтхэг, Өмнөд Африк, Малави, Зимбабве, Боствана, Алжир, Египет, Өмнөд Солонгос, Өмнөд Судан, Бенин зэрэг орнуудын удирдагчид баяр хүргэж зурвас илгээжээ.

Ромын Пап лам Францис “Улс орноо сайхан удирдаж байгаа энэ үйл хэргээ улам сайн сайхнаар үргэлжлүүлэхийн тань төлөө залбирч байна” гэсэн бол Малавийн Ерөнхийлөгч Жойс Банда “Хоёр орны хоёр талт болон бүс нутгийн харилцаагаа жилээс жилд улам сайжруулж, улс төр, эдийн засаг, нийгмийн тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулж бие биенийхээ хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхацгаана гэдэгт итгэж байна” гэжээ.

Г.Төгөлдөр