m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:50
48
Гал түймрийн зургаан дуудлага иржээ

2014.04.24-ний хоногийн хугацаанд объектын гал түймрийн зургаа, сум гал хэрэгсэлтэй холбоотой нэг дуудлагаар нийслэлийн аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Объектын гал түймрийн тухайд :

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын долдугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:18 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад хашаанд хураалттай мод шатаж байсныг унтраасан.

Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:20 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй байшингйин дээврийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байв.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 22 дугаар гудамжинд мод шатаж байна гэсэн дуудлагыг 18:39 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хураалттай 2м3 мод шатаж байсныг унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, хорооны Засаг даргын байрны урд дулааны шугамны худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 19:55 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.

Сум галт хэрэгслийн талаар:

 Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, ЗХ-ний 014 дүгээр цэргийн ангийн зүүн талд хаягдал төмөр авах цэгт хоёр ширхэг сургалтын сум байна гэсэн мэдээллийг 17:40 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэнээр очиж шалган ЗХ-ний 014 дүгээр цэргийн бүлэг очиж аюулгүй болгон авч явсан байна.