m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:59
63
Дөрвөн ойн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгов

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Ойн тухайн хуулийн 13.1.10, Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ыг үндэслэн 2014 оны дөрөвдүгээр сарын 22-нд БОНХ-ийн Сайд А-137 тоот тушаал гаргаж, зарим ойн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгожээ.

Үүнд, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Бужгар адуу” ХХК, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дугуй мод” , Булган аймгийн Хангал сумын “Охь булаг” , Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр өсөх” ХХК-иуд оржээ. Эдгээр ойн мэргэжлийн байгууллагын  “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” эрхийг БОНХЯ, Нийслэлийн БОНХГ, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шалгалтын дүн, дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгосон байна.