m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.08 14:45
333
УДБЭТ-ын энэ улирлын тоглолтууд

УДБЭТ-ын 52 дахь улирлын эхний тоглолт "Учиртай гурван толгой" дууриар эхэлсэн билээ. Бид энэ удаагийн "Гэрэл зураг түүх өгүүлнэ" булангаараа тус театрт энэ улирлыг дуустал тоглогдох дуурь, балетийг танилцуулж байна. 

П.Чайковский Хунт нуур гурван бүлэг, дөрвөн үзэгдэл балет 

Цомнол: В.И.Бегичев, В.Гельцер Удирдаач: Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх Балетмейстер: Б.Жамъяндагва Зураач: Ч.Гунгаасүх Премьера1975.06.28

X/11, 12-нд  П.И.Чайковский Хунт нуурт балет тоглогдоно

Х.Билэгжаргал Ламбугайн нулимс гурван бүлэг, гурван үзэгдэлт дуурь 

Цомнол: Б.Лхагвасүрэн /Д.Нацагдоржийн зохиолоор бичив/ Удирдаач: Ж.Бүрэнбэх Найруулагч: Л.Эрдэнэбулган Зураач: Б.Төмөрхуяг Премьера1986.05.10

X/18, 19, 26-нд Х.Билэгжаргал Ламбагуйн нулимс дуурь тоглогдоно

А.Хачатурян Спартак хоёр бүлэг, есөн үзэгдэлт балет

Цомнол: И.Волков Удирдаач: Н.Туулайхүү Балетмейстер: Б.Жамъяндагва Зураач: Ч.Гунгаасүх Хувцасны дизайнер: Г.Оюун Премьера1984.05.05

1968.04.09-нд Москва, Их театрт анх тоглосон. УДБЭТ-ын тайзнаа анх 1984.05.05-нд  тоглож, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун  удирдсан. 2012.02.18-нд сэргээн тавьсан.

X/19, 25-нд Спартак балет тоглогдоно 

 

Л.Мөрдорж Хөхөө намжил гурван бүлэг таван үзэгдэлт дуурь

Цомнол: Л.Ванган, Ч.Чимэд, Удирдаач Н.Туулайхүү УГЗ, Найруулагч Л.Эрдэнэбулган УГЗ,  Зураач Г.Ганбаатар СТА, ЕНШ

Тайзнаа анх 1961 онд тоглож, Ц.Намсрайжав АЖ, ТШ удирдаж, УГЗ Д.Лхасүрэн найруулж, Ц.Доржпалам ерөнхий зураачаар ажиллажээ. 2000 онд шинэчлэн тоглосон.

XI/1, 2-нд Хөхөө намжил дуурь тоглогдоно

Ж.Мэнд-Амар Үйлийн гурван толгой гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет 

Удирдаач:    Ц.Мөнхболд СТА, Цомнол:        ХБ, АЖ, ТШ Б.Жамъяндагва /Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолын эхээр/ Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ, Зураач: Л.Гаваа АЗ, Туслах найруулагч Б.Жаргал СТА

Анх 1987-3-28 онд тоглогдсон. Уг балетын хөгжмийг УГЗ В.Боролдой симфони найрал хөгжимд хөрвүүлэн, 2008 оны аравдугаар сард тогложээ.

XI/8-нд Үйлийн гурван толгой балет тоглогдоно 

Б.Дамдинсүрэн, Б.Смирно Учиртай гурван толгой гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

УДБЭТ тайзнаа дуулалт жүжгийн хэлбэрээр 1934.10.21-нд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулж, дуурийн хэлбэрээр 1942 онд анх тоглогдсон. 1997 онд шинэчлэн тоглосон.

Цомнол: Д.Нацагдорж,  Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ, Ерөнхий найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ, Ерөнхий зураач:   Ч.Гунгаасүх АЗ,  Туслах найруулагч Е.Сарантуяа СТА

XI/16-нд Учиртай гурван толгой дуурь тоглогдоно 

 

Ж.Пуччини Чио Чио сан хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурь

Цомнол: Л.Иллика, Ж. Жазока, Удирдаач: Н.Туулайхүү УГЗ,  Найруулагч: Х.Уртнасан АЖ, ТШ,  Зураач: Ч.Гунгаасүх АЗ,  Туслах найруулагч: Б.Цэрэндаваа.  Анх 1904-2-17-нд Миланы театрт тоглогджээ. УДБЭТ тайзнаа 1967.04.17-нд анх тоглогдож,  зураачаар АЗ Л.Гаваа, найруулагчаар УГЗ Д.Лхасүрэн, удирдаачаар Ж.Чулуун ажиллажээ. 1991 онд шинэчлэн тавьсан.

XI/22, 30-нд  Ж.Пуччини Чио Чио сан дуурь тоглогдоно 

А.Адан Жизель хоёр бүлэгт балет 

Удирдаач:  Ц.Мөнхболд СТА, Цомнол: Т.Готье, Ж.Сен-Жорж,  Хөрвүүлэн тавьсан  Ф.Г.Кайдани,  Ерөнхий зураач  А.Морозов,  Туслах найруулагч Б.Жаргал СТА. 1841.06.28-нд Париж, Гранд-Опера театрт анх тоглосон. УДБЭТ тайзнаа 1979.12.22-нд  анх тоглож, АЖ П.Хаянхярваа удирдсан. 

XI/ 23, 29-нд Жизель балет тоглогдоно

Ж.Верди Риголетто гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Цомнол: В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоор Ф.Пьяве, Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ,  Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ, Зураач: Ч.Гунгаасүх АЗ,  Туслах найруулагч: Е.Сарантуяа СТА.  Тайзнаа 1987.01.10-нд анх тоглогдсон. 1851.03.11-нд дуурийн анхны тоглолт Венецэд болжээ. Үйл явдал XVI зууны үеийн Италийн Мантуе хотод өрнөнө.

XII/13-14-нд Ж.Верди Риголетто дуурь тоглогдоно

 

     П.И.Чайковский Шелкунчик хоёр бүлэг, гурван үзэгдэлт балет

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ, Цомнол: Мариус Петипа,  Хөрвүүлэн тавьсан: Феодонин, Хореграфи: Вайнонен, Ерөнхий зураач: А.Морозов,  Хувцасны дизайнер: Г.Оюун. 1892.12.06-нд Петербургийн Мариинский театрт анх тоглосон. УДБЭТ тайзнаа 1982.05.08-нд тоглож, УГЗ Ч.Жамсранжав удирдсан. 

XII/ 27-28-нд Цөмөөхэй балет тоглогдоно