m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.09 01:34
55
Ф.Капелло: Довтолгооны хөлбөмбөг мөхөж байна

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фабио Капелло “Евро 2016”-гийн сорилго тэмцээний хүрээнд Шведтэй хийх тоглолтын өмнө сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. “Биднийг довтолсон тоглолт хийх үү гэж үү? Үнэнийг хэлэхэд одоо дан ганц довтолгооны хөлбөмбөгөөр хол явахгүй. Өнөөдөр Аваргуудын лигт ихэнх багууд 9-1 схемээр тоглож байна шүү дээ. Багууд урд ганц довтлогчоо тавьчихаад дунд болон хойно өрсөлдөгчдөө сул орон зай гаргахаа больж. Үзүүштэй, довтолгоо зонхилсон, уран гоё хөлбөмбөг мөхөж байна. Гэхдээ бидний хувьд ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд цөөнгүй гоол оруулсан, довтолж чаддаг баг гэдгээ хангалттай харуулсан баг. Дээр нь ДАШТ-д тоглосон туршлага маань Шведтэй хийх тоглолтод хэрэг болно” гэж итали мэргэжилтэн өгүүлжээ.