m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 06:19
90
Найрамдал төвд гал гараагүй

Твиттер болон фасебүүк хуудсаар иргэд Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд гал гарлаа хэмээн жиргэж байна. Энэ талаар бид НОБГ-аас тодруулахад тус төвд  өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гамшгаас хамгаалах сургалт хийж байгаа гэв.

Энэхүү сургалттай холбоотойгоор онцгой байдлын ажилчид утаа тавьж түүнийг унтраах сургалт хийж байгаа аж. Үүнийг зарим иргэн "Найрамдал"-д гал гарлаа хэмээн андуурч олон нийтийн сүлжээгээр түгээжээ. 

Ийнхүү утаа тавьж, унтраах үйлдэл нь "сургалтын үеэр хэрэглэдэг дасгалууд"-ын нэг хэсэг юм байна.