m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 06:27
60
Элчин сайд С.Энхбат Оманы султанд ИЖБ-ээ барив

Монгол Улсаас Оманы Султант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Оманы Султан Кабоос Бин Саид Аль Саид-ад энэ сарын 24-нд Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан Султан К.С.Аль Саид Элчин сайдыг хүлээн авч уулзжээ. Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Султан К.С. Аль Саид уламжилж, Монгол Улсын гадаад бодлого, дотоод байдал, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын талаар товч мэдээлэв.

Мөн хоёр орны ГХЯ хооронд яриа хэлэлцээний механизм бий болгох зорилгоор ГХЯ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биенээ дэмжих саналыг илэрхийлж, манай тал Омантай худалдаа эдийн засаг болон боловсролын салбарт хамтран ажиллах, Оманд оюутан сургах сонирхолтойг тэмдэглэв.

Итгэмжлэх жуух бичиг барихад Оманы Гадаад хэргийн сайд Юсуф Бин Алави Бин Абдулла, Султаны ордны асуудал эрхэлсэн сайд Саид Халид Бин Хилал Аль Бусайди, ГХЯ-ны холбогдох албаны хүмүүс болон Кувейт дэх ЭСЯ-ны атташе Б.Алимаа нар байлцжээ.