m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 06:36
56
Туслахын оронд зургийг нь авчээ

Малайзын Жасон Лим хэмээх продакшн нь хүмүүсийн тусч энэрэнгүй биш, хүнэлэг биш талуудыг шүүмжилсэн бичлэг хийдэг бөгөөд саяхан тэд нэгэн зүйл олж харжээ. Тэд хурдны замын хажууд осолдсон хүмүүст бусад жолооч нар туслахаасаа илүү машинаа зогсоон утсаараа зураг авцгааж байсан нь үнэхээр хүн чанаргүй санагдсан гэнэ. Мөн зарим нь ирээд зүгээр л хараад зогсоод байсан бөгөөд продакшны ажилтнууд түргэн тусламж дуудсан байна. Тэр газар нэг хүн охинтойгоо мотоциклоор явж байгаад хажуугаар нь өнгөрөх машинд өртчихгүйн тулд хажуу тийш эргэхдээ замын хажуугийн хашлага мөргөж осолдсон байсан гэнэ. Продакшны хүмүүс ослын газар дөрвөн минутын турш бичлэг хийсэн бөгөөд энэхүү бичлэг энэ сарын 28-нд цацагдах аж. Харин адилхан нэгийгээ зовж байхад нь туслахгүй байсан хүмүүсийг тэрбээр боловсрол муутай байна хэмээн дүгнэсэн ба тэдний хийсэн бичлэгүүдийн ихэнхи нь зүй бус, бүдүүлэг зүйлсийг шүүмжилсэн өнгө аястай байдаг байна.

Г.Төгөлдөр