m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 06:38
73
ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчиллаа

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн институт, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран их эзэн Чингис хааны талбайд өдөрлөгийн үйл ажиллагааг хоёр дахь өдрөө зохион байгууллаа.

Хөдөлмөрийн яам, харъяа газруудын ажлын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, ил  тод болгох, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд өдөрлөгийн үндсэн зорилго оршиж байгаа юм. Хөдөлмөрийн яам байгуулагдаж, 2013 оноос аймаг, нийслэл, дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс ажиллах болсон нь орон нутагт хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчилах, хэрэгжүүлэх,  иргэн хүндээ үйлчлэх, тэдэнд хүрсэн бодитой, тодорхой арга хэмжээг зохион байгуулах боломж, нөхцлийг бүрдсэнийг Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нээлтийн үгэндээ онцлов.  

Энэ өдрийн арга хэмжээ нь ХАБЭА-н болон цалин хөлс, хөдөлмөрийн норм норматив, тарифийн асуудал, холбогдох хууль тогтоомжийг сурталчилах, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслэлийн үзэсгэлэн гаргах, галын аюулгүй ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламжаар  үзүүлэх сургууль хийх зэрэг арга хэмжээг хамтарч зохион байгуулав.