m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 07:09
98
Лос-Анжелесийн "Хяргагчид" дийлдэшгүй байна

Америкийн сагсан бөмбөгийн хүчирхэг лиг NBA-гийн плей-оффын өрнөд бүсийн гурав дахь тоглолт өнөөдөр эхэлсэн билээ. Энэ өдөр “Лос-Анжелес Клипперс” Оакланд хотноо зочилж “Голден стэйт”-ийг талбайд нь 99:96 харьцаагаар буулган авав. Тоглолтын  эхнээс тэргүүлж эхэлсэн Клипперсчүүд гуравдугаар үе дуусахад 75:64-өөр тэргүүлж байлаа. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Голден Стэйтийн залуус тоглолтыг гайхалтай эргүүлэн оноог ойртуулж эхэлсэн юм. Алтан нутгийн дайчдын холбон тоглогч С.Кэрри гурваас гайхалтай шидэн оноог хоёр онооны зөрүүтэй болголоо. Тоглолтын төгсгөлд тэрээр дахин нэг удаа холын зайнаас шидсэн боловч алдсан юм. Уг нь Дайчид энэ үед 32 оноо авч ,23-ыг алдсан ч тэдэнд хангалттай цаг байсангүй. Хүчирхэг Б.Гриффин 32 оноо авсан бол, төвийн тоглогч А.Жордан 22 удаа самбарт ноёрхон Голден стэйтийг дээрэлхжээ. Мөн Крис Пол 15 оноо , 10 дамжуулалт хийж дабль хийсэн байна. Эсрэг багаас С.Кэрри 15 дамжуулалт хийсэн боловч , 16 оноо түүжээ. Голден стэйтээс К.Томпсон 25 оноо аван багаа тэргүүлсэн байна. Өнөөдрийн тоглолтын үр дүн  Голден стэйтэд бага боломж үлдээсэн бөгөөд тэд дараагийн тоглолтонд заавал хожих хэцүү даалгавартай хоцров. Даррагийн тоглолт манай цагаар 28-ны өглөө явагдах юм.