m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 07:20
50
Монгол, Лаосын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд Вьентьян хотноо боллоо.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БНАЛАУ-ын Гадаад хэргийн дэд сайд, хатагтай Сүнтон Саяачак нар тэргүүлж, хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа болон Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцийн тодорхой асуудлуудаар санал солилцов. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар байлцлаа.

Монгол Улс нь Лаос улсад мал аж ахуй, мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх, манай улсын тусламжаар байгуулсан “Лаос, Монголын Найрамдал” эмнэлгийг өргөтгөх хүрээнд зарим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Лаос улсад тодорхой хэмжээний газар удаан хугацаагаар түрээсэлж, цагаан будаа тариалах, дотоодын хэрэгцээгээ хангах төслийг амжилттай эхлүүлээд байгаа юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцид нэгдэх явцаа эрчимжүүлэх, АСЕАН-ны гишүүн орнуудтай харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор Зүүн өмнөд Азийн зарим оронд хийж буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн ажлын айлчлал үргэлжилж байна.