m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 07:22
74
Эрчим Тувагаас мөнгөн медаль зүүв

Монголын волейболын холбооны шилдэг багуудын нэг "Эрчим" клубын эрэгтэй тамирчид олон хотын нээлттэй тэмцээний мөнгөн медалийн эзэд боллоо. Тувагийн нийслэл Кызыл хотноо волейболын эрэгтэйчүүдийн олон хотын нээлттэй тэмцээн энэ сарын 17-22-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулсан юм. Тус тэмцээнд Казахстан, Тува, Москва, Эрхүү, Омск, Улаан-Үд, Красноярск хотын болон манай улсын "Эрчим" клуб зэрэг 12 багийн волейболчид ур чадвараа сорьсон байна. Тус тэмцээний аваргаар Ангарск хотын баг шалгарсан бол Монгол Улсыг төлөөлөн оролцсон "Эрчим" баг мөнгө, Киргизийн баг хүрэл медаль хүртжээ.

 

 

"Эрчим" багийн хувьд "А" хэсэгт хоёр тоглолт хийж, ялалт байгуулснаар хэсэгтээ нэгдүгээр байраар шалгарч улмаар хагас шигшээд Киргизийн багийг 3:0 /25:22, 28/26, 25:20/-оор хожсон байна. Харин аваргын төлөө Ангарск хотын багтай тоглож, 1:3-аар хожигдон аман хүзүүджээ.