m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 07:31
50
Багш солилцооны хөтөлбөр нээлтээ хийлээ

Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд монголын талаас Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл оролцсон байна. Солонгосын талаас БНСУ-ын Боловсролын яамны төлөөлөл, монгол багш нарыг хүлээн авч буй солонгос сургуулиудын захирлууд оролцжээ. БШУЯ, БНСУ-ын Боловсролын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болон явагдаж буй “Багш солилцооны хөтөлбөрт - 2014” хамрагдаж буй багш нар нь Улаанбаатар хот болон Монгол улсын алслагдсан аймаг, сумаас 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ын Сөүл, Инчон хот болон Кёнги, Канвон, Чүннам,  Чэжү мужийннийт арван гурван сургууль, цэцэрлэгүүдэд ирэх долдугаар  сарын 18-ны өдрийг хүртэл ажиллах юм.  Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн үйл ажиллагаанд Чежү мужийн Пэгруг бага сургууль болон Канвон мужийн Хванжи бага сургуулиуд шинээр нэмэгдэж оролцож байгаа нь  хөтөлбөрийн цар хүрээ өргөжин тэлж байгаагийн нэгэн илэрхийлэл болж байгаа гэнэ. Манай багш нар солонгос сургуулиудад ажиллах хугацаандаа монгол хэл, соёл, түүх, нийгмийн талаар солонгос хүүхдүүдэд танилцуулах хичээлүүдийг заахын зэрэгцээ  хамтран ажиллах солонгос багш нарын заах арга зүйн туршлагаас суралцах ажээ.