m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.10 09:04
58
Чарльтоны рекордод Руни ойртсоор

Европын АШТ-ий урьдчилсан шатанд Английн шигшээ Сан Мариног 5:0-ээр бут цохиход багийн ахлагч Уэйн Руни дубль хийсэн. Энэ нь түүний шигшээдээ оруулж буй 41, 42 дахь гоол байв. Ингэснээр тэрбээр Майкл Оуэнийг ардаа орхин Английн шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын дөрөвт бичигдэх болов. Одоо түүний өмнө 44 гоолтой Жимми Гривз, 48 гоол хийсэн Гари Линекер, 49 гоолтой Бобби Чарльтон нар бичигдэж байгаа юм. Эдүгээ 29 настай Рунигийн хувьд шигшээгийнхээ төлөө дахин найман гоол хийж, Чарльтоны рекордыг эвдэх бүрэн боломжтой харагдана.

Английн шигшээгийн мэргэн буучид

Нэр                             Он                Тт      Гоол

1.Бобби Чарльтон    1958-70         106     49

2.Гари Линекер        1984-92         80       48

3.Жимми Гривз        1959-67         57       44

4.Уэйн Руни              2003-             98       42

5.Майкл Оуэн           1998-08         89       40