m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.10 20:31
49
Урьдчилсан тэмцээний сугалаа “Константинов” цогцолборт болно

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ОХУ-ын спортын сайд Виталий Мутко урьдчилсан тэмцээний сугалааг Санкт-Петербургийн Константиновын ордонд хийхээр болсон тухай мэдээллээ. “FIFA бидний гаргасан санаачилгыг хүлээн авсанд маш их баяртай байна. Өдгөө Конгрессын ордон болсон Константинов цогцолбор бол XVIII зууны үеийн архитектурын хөгжлийг илэрхийлэх төдийгүй манай орны соёл, уламжлалын өвийг харуулсан хосгүй үнэт байгууламж билээ” гэж тэрбээр өгүүлжээ. “World Cup 2018”-ын сугалааны ёслолыг 2015 оны долдугаар сарын 25-нд зохиохоор төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад ДАШТ-ий тоглолтууд хойд хөршийн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох юм.