m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.12 00:13
74
Түүхэн ялалт

Дэлхийн аварга Германы шигшээ баг “Евро 2016”-гийн урьдчилсан тэмцээний хүрээнд өнгөрсөн шөнө Польшийн багт 0:2-оор хожигджээ. Энэ нь тэдний хувьд түүхэндээ анх удаа албан ёсны тоглолтод немцүүдийг хожсон тохиолдол болжээ. Өмнө нь хоёр баг хоорондоо 18 удаа тулгарахад польшууд хүчирхэг өрсөлдөгчөө ялж үзээгүй байсан юм. Германчуудын хувьд Европын АШТ-ий сорилго тэмцээнд 2007 оны аравдугаар сараас хойш анхны ялагдлаа амссан нь энэ ажээ.