m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.13 02:32
34
Шүүх хурал дахин хойшиллоо

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд 08.30 цагт эхэлсэн ч энэ сарын 16-н хүртэл дахин хойшиллоо.

Шүүх хурал энэ сарын 16-н хүртэл гурав хоног хойшиллоо

Учир нь Д.Оюунтуулын өмгөөлөгч тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй юм. Ц.Алдармааг Эрүүгийн хулийн 99.1-д зааснаар бусдын биед гэмтэл учруулсан мөн хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар алдагдуулсан энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн  Эрүүгийн хуулийн 96.2.6 –д заасны дагуу ял шийтгэл оноохоор яллах дүгнэлт үйлдсэн юм.