m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.13 08:03
54
О.Магнай: Шүүх иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй байна

ШӨХТГ-тай холбоотой есөн асуудал шүүх дээр гацаж байна хэмээн тус газрын дарга О.Магнай өнөөдөр мэдээлсэн юм. Тэрбээр  шүүгч нар шүүх хурал бүр дээр манай байгууллагын эсрэг, мөнгөтэй, эрх мэдэлтэй компаниудын талд шийдвэр гаргаж байна хэмээн хэлж, шүүгч нарыг нэрсийг олон нийтэд зарлав. 

Үүнд анхан шатны шүүхийн шүүгч н.Лхагвагсүрэн, н.Эрдэнэчимэг, н.Оюунгэрэл, н.Батзориг, н.Адьяасүрэн, давж заалдах шатны шүүхийн н.Тунгалагсайхан, н.Зоригтбаатар, н.Хонинхүү, н.Цогт, н.Энхмаа, н.Батбаатар, н.Халиунбаяр, н.Зандраа, н.Сумъяа, н.Мөнхтуяа, н.Цэцэгээ нар есөн удаа ШӨХТГ эсрэг шийдвэр гаргасан гэнэ. Энэ нь  хэрэглэгчид, олон нийтийн эсрэг шийдвэр гаргаж байна гэж ойлгож байна хэмээн О.Магнай дарга хэлсэн юм. 

Тухайлбал, барилгын ам метртэй холбоотой асуудал буюу “Тайгам-Алтай” гэх компанийн асуудлыг шүүх дээр дөрвөн сар сунжруулж, буцаасан. Мөн нөгөө талын илт хууль бус нэхэмжлэлийг асуудал болгож тавьдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн нэрийг нэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэнэ.