m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.15 10:23
70
Рейлбус энэ сарын 20-ноос Дарханы чиглэлд зорчино

Төмөр замын рейлбус автобус өнөөдрөөс Улаанбаатар-Дархан-Уул аймаг руу явах туршилтын аялалаа эхлүүлсэн байна. Улаанбаатар төмөр замын компанийн зүгээс рейлбусыг Толгойт-Амгалангийн чиглэлд явуулхад алдагдалтай ажиллаж байгаа гэж үзэн Дархан-Уул аймаг руу зорчигч тээвэрт явуулхаар болжээ. Одоогийн байдлаар график төлөвлөгөөг хийж байгаа гэнэ. Улаанбаатар-Дархан чиглэлд зорчих рейлбус энэ сарын 20-ноос иргэдэд үйлчилж эхлэх бөгөөд тасалбарын үнэ том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг байх ажээ. Дарханы чиглэлд суудлын воган 5-6 цаг явдаг бол рейлбус дөрвөн цаг орчим зорчих юм байна. 

Улаанбаатар-Дархан чиглэлд зорчих рейлбус энэ сарын 20-ноос иргэдэд үйлчилж эхлэх бөгөөд тасалбарын үнэ том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг байх ажээ.