m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 13:10
267
Ц.Алдармаад долоон жилийн хорих ял оноолоо

"Шинэ үе" продакшны жүжигчин бүсгүйчүүд орон нутгаар тоглолт хийж явах үедээ согтууруулах ундаа хэрэглэж бие, биенээ халуун усаар түлсэн хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн анхан шатны шүүх хурал хэд, хэдэн удаа хойшилсоны эцэст өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хаалттай хуралдсан юм. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид энэхүү хэргийг хэлэлцэхэд нилээд олон хүний хувийн нууц, нэр хүндийн асуудлыг сөхөх хэрэгтэй учир шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хурал хаалттай болсон.

Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял оноолоо

Харин дөнгөж саяхан шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргажээ. Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан бол Д.Оюунтуулд 99.1-д зааснаар “Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлтийг улсын яллагч үйлдсэн юм.