m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.26 06:09
144
Хойд Солонгосчууд хайрт удирдагчтайгаа ингэж уулздаг

Энэ сарын 24-нд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг олон эмэгтэй цэргүүд түүнийг тойрон яг л алдартай дуучид, жүжигчидтэй мэндчилж байгаа юм шиг уйлж байгаа зураг тус улсын Ажилчдын намын сонинд гарчээ. Зарим нь түүний төлөө залбирч байгаа мэт эдгээр зураг хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, цахим ертөнцөөр тарж байна. Ким Чен Ун Өмнөд Солонгосын хил орчимд байдаг Кангвон дүүрэгт буй цэргүүдтэйгээ уулзах үеэр ийм явдал болжээ. Мөн дан ганц энэ ч биш, хүмүүс түүнийг уйлан хайлан угтаж буй зураг олон байдаг аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 2011 онд аавыгаа нас барснаас хойш улсын удирдлагыг гартаа авсан бөгөөд үе үе олныг цочирдуулсан үйлдэл гаргадаг удирдагч юм . Түүний аав Ким Жон Ил 1994-2011 оны хооронд төр барьсан бол өвөө Ким Сен Ир 1948-1994 оны үед удирдаж байсан. Түүний өвөө олон жил улс орноо удирдсаны дээр үүрдийн удирдагч хэмээн одоо ч хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.

Өнгөрсөн долоо хоногт түүний багынх нь зураг олонд дэлгэгдсэн.

Г.Төгөлдөр