m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.17 10:11
47
Нигерийн хөлбөмбөгч сурвалжлагчийг өшиглөжээ

Нигерийн шигшээ болон “Челси”-гийн хагас хамгаалагч Жон Оби Микел өөрөөс нь асуулт асуусан сурвалжлагчийг өшиглөсөн нь өдгөө тус улсад томхон асуудал үүсгээд байна. Тэрбээр орон нутгийн радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үедээ асуулт нь таалагдаагүй тул өшиглөж орхижээ. Тухайн үед Нигерийн баг Африкийн цомын урьдчилсан шатны тоглолтод Суданд хожигдоод байв. Харин Микел Суданд хожигдсон уураа сэтгүүлчид гаргасан бололтой. Бүдүүлэг хөлбөмбөгчид ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.