m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.17 10:25
128
Нэг тоглолтод 12 улаан хуудас

Ийм явдал Аргентиний хөлбөмбөгийн гуравдугаар дивизионы “Депортиво Рока”, “Сипольетти” багуудын тоглолтын үеэр тохиожээ. Хоёрдугаар үед шүүгч бие биенийгээ цохисон “Сипольетти”-гийн Маркос Ламолью, “Депортиво”-гийн Фернандо Фернандес нарыг улаан хуудсаар торгов. Гэвч үүний дараа хөлбөмбөгчдийг хамарсан зодоон эхэлж, үүнд зарим үзэгч хүртэл татагдан орсон байна. Энэ үед шүүгч нэмж 10 улаан хуудсаар тоглогчдыг торгож байж байдлыг намжаажээ. Тухайн үеийн зодооны бичлэгийг сонирхуулья.