m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.17 12:22
238
АСЕМ-ын дээд хэмжээний чуулган Монголд болно

УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Италийн Милан хотноо  энэ сарын 16-нд эхэлсэн Ази-Европын уулзалт  буюу АСЕМ-ын дээд түвшний  10 дугаар уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн.

Тэгвэл дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад хийх болсон талаар Милан хотоос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлснийг сэтгүүлчдэд шуурхай  хүргэлээ.

Тэгвэл дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад хийх болсон талаар Милан хотоос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлснийг сэтгүүлчдэд шуурхай мэдээллээ. Хоёр жилийн дараа буюу 2016 онд энэ уулзалт болох бөгөөд бэлтгэл ажлыг шуурхай хийх шаардлага гарч буйг төрийн өндөрлөгүүд онцоллоо. Улс төрийн олимп гэгддэг энэ арга хэмжээнд нийт 53 орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентийн гишүүдхүрэлцэн ирдэг юм. Дашрамд дуулгахад энэ арга хэмжээг зохион байгуулах саналаа Канад, Франц зэрэг орон өгсөн байсан ч  Монгол Улсыг сонгосон юм байна.

Дашрамд дуулгахад энэ арга хэмжээг зохион байгуулах саналаа Канад, Франц зэрэг орон өгсөн байсан ч  Монгол Улсыг сонгосон юм байна.