m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.17 13:19
47
"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн хүрээнд зарим гудамж замыг түр хаана

"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан өнөөдөр зохион байгуулагдана. Уг арга хэмжээний хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, бага тойруугийн гудамж замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон. Унадаг дугуйн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв - УИДэлгүүр - Баруун дөрвөн замаар буцаж эргэн - Улаанбаатар их дэлгүүр - Цэцэг төв - МУБИС - Бөхийн өргөө - Зүүн дөрвөн зам гэсэн маршруутаар зохион байгуулагдаж зүүн дөрвөн зам дээр бариа хийгдэнэ. Гүйлтийн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв - Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар - Засгийн газрын ордны арын зам - ШУТИС-ийн уулзвар - МУБИС - Чингисийн талбай гэсэн маршруутаар зохион байгуулагдах бөгөөд зам, зорчих хэсгийг тухай бүр хөдөлгөөнийг зохицуулан хязгаарлана.

"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн хүрээнд зарим гудамж замыг түр хаана

Иймд жолооч, зорчигч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцож хаагдаж буй замуудыг сонгохгүй байх, хүлээцтэй хандахыг уриалж байна.