m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.18 12:47
60
Харүмафүжи их аварга Дархан-Уул аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэжээ

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 200 сая төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоноглогдсон автомашиныг бэлэглэжээ. 
Хиймэл амьсгал хийх болон дусал залгах хэрэгслээр бүрэн тоноглогдсон тус машиныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Нэгдсэн эмнэлгийн хамт олон хүндэтгэн хүлээн авсан байна. 
 Ёслолын ажиллагаан дээр их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн үүсгэн байгуулсан "Абаазан" сангийн Дархан дахь төлөөлөгч П.Батболд  "Абаазан" сан нь хүний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний хөгжил, эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. Манай улсын аль ч эмнэлэгт түргэн тусламжийн машин их дутагдалтай байдаг учир "Абаазан" сангаас Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машиныг оруулж ирэн нэгийг нь Эх нялхаст нөгөөг нь түргэн тусламжийн төвд өгсөн. Мөн Говь-Алтай аймагт түргэний машин хүлээлгэж өгсөн. Энэ удаад Дарханы нэгдсэн эмнэлэгт тоноглогдсон түргэн тусламжийн машин өгч байна. Цаашид сургууль, цэцэрлэг, ОБГазруудад автомашин хандивлахаар ажиллаж байгаа гэж ярив. 

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 200 сая төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоноглогдсон автомашиныг бэлэглэжээ. 


    Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнууд тоноглогдсон түргэн тусламжийн машин, түүний үйл ажиллагааны зарчимтай танилцсан юм. 
    Мөн энэ үеэр Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Овод "Энэ машинд тоноглогдсон бүх зүйл өвчтөнийг зөөх хугацаанд шаардлагатай бүхий л эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Иймд бид энэ машинаараа холын өвчтөнүүдээ зөөх, Улаанбаатар хот руу өвчтөн хүргэх зэрэгт ашиглана" гэв.